Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 сарын 3 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 11,0 – 13,8 градус, бусад сумдын нутгаар 8,6 - 10,7 градус хүйтэн байв.Олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Батцэнгэл, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Хангай, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас 4,5 - 7,2 градус, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,1-2,9 градусаар дулаан байлаа. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 4,0 градус дулаанаас 3,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган,Цэцэрлэг, Хотонт сумдын нутгаар 20,0-25,0 градус , бусад сумдын нутгаар 20,0-26,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 8,0 - 14,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 14,0 – 17,0 градус, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хашаат, Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар 6,0 – 10,0 градус , бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 23,0 - 29,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна..
Хур тунадас: Энэ арав хоногт 1-2 удаа цас орж, 0,0 -2,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Өлзийт сумын нутгаар 2,4 мм, хамгийн бага тунадас Эрдэнэбулган, Булган, Батцэнгэл, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 0,0 мм унасан байна.Чулуут сумын нутгаар цас ороогүй байв.Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага , Өлзийт, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Хотонт, Булган , Чулуут, ӨндөрУлаан, Төвшрүүлэх, Жаргалант сумдын нутгаар секундэт 10 - 17 метр , бусад сумдын нутгаар секундэт 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган сумын нутгаар 6 удаа, Жаргалант сумын нутгаар 4 удаа, Эрдэнэмандал сумын нутгаар 3 удаа, Булган, Тариат, Төвшрүүлэх сумдын нутгаар 2 удаа, Цэцэрлэг, Хотонт, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 1 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт 2-р сарын 28-ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Төвшрүүлэх, Хотонт, Хангай, сумдын нутгаар 4 - 5 см, дундаж нягт нь 0,21 – 0,22 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 1-3 см , 8-10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Цас ихтэй болон зуншлага муу байсан сумдын нутгаар малын идэш тэжээл муу өвөлжилт хүнд байна
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа